Хэв хашмал

Хэв хашмал

Энэ технологи нь хана болоод хучилттайгаа хамт цутгагддаг дэвшилтэт технологи юм. Орон сууц, зочид буудал, худалдааны төвийн барилгын төслүүдэд хэрэглэвэл илүү зохимжтой. Хэв хашмал нь ямар нэгэн засвар хийлгэлгүйгээр олон дахин хэрэглэгддэгээрээ санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй технологи юм.

Хэв хашмалын давуу талууд:

1. Богино хугацаанд хийцийн хэв маягт нийцсэн загвар гаргаж, хэмжээг тохируулах боломжтой.
2. Барилга барих хугацааг багасгадаг.
3. Хана болоод хучилтыг зэрэг цутгаж орон зайн хийц үүсгэдэгээрээ газар хөдлөлтөнд тэсвэртэй байж чаддаг .
4. Өрөө тусгаарлах хана болон хаалга цонх зэргийг хэвэн дээрээ байршуулж цутгах боломжтой нь бас нэгэн давуу тал болдог.
Олон дахин хэрэглэхэд дээрхи давтамж болон хэмжээс алдагдахгүй хэвээр хадгалагддаг тул алдаа бага гардаг. Бетон цутгах явцад металл хэв нь хэв гажилтад ордоггүй, хэлбэрээ алддаггүй нь нэмэлт засвар ажил хийх цаг хугацаа, хүн хүчийг хэмнэдэг. Барилга дахь хэмжээсний төгс, алдаагүй байдал нь ажилчдад нэмэгдэл төвөгшил гардаггүй барилгын гүйцэтгэлд сайнаар нөлөөлж, стандартад нийцсэн барилга барих нөхцлийг хангана. Өрөө тусгаарлах ханануудад тоосго болон гипсэн хамар хана хэрэглэх боломжтой.

Leave a Reply