Эвийн хүчээр элэгдэшгүй чанарыг бүтээнэ

ТАНИЛЦУУЛГА

“Эвт чулуу” ххк нь 2006 оноос барилгын материал үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажиллаж байна. Манай үйлдвэр нь технологийн хувьд MNS EN 206:2017, MNS1185:1998 болон олон улсад хүлээн зөшөөрөгдсөн стандартын дагуу орц найрлагыг боловсруулан чанарыг эрхэмлэн ажилладаг.

Бид 2013 оноос Хятадын Zoomlion брендийн бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж барилгын үндсэн түүхий эд болох бетон зуурмагийг үйлдвэрлэн хэрэглэгчдын найдвартай түнш болон ажиллаж байна .

2019 онд хоёр дэх үйлдвэрийг ашиглалтанд оруулж хүчин чадлаа нэмэгдүүлэн БМ100 – БМ400 хүртэлх маркийн бетон зуумрагийг хоногт 1200-1800м3 үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Мөн “Эвт чулуу”ххк 2014 оноос барилгын хуурай хольц үйлдвэрлэн барилгын салбарын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрийн хувь нэмэрийг оруулж MNS – 6424:2013 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Төслийн мэдээлэл

Оффис, орон сууц, худалдааны төв, сургууль, цэцэрлэг гэх мэт 200 гаруй төслүүд дээр бетон зуурмаг, хэв хашмал, хуурай хольцын ханган нийлүүлэгчээр хамтран ажилсан билээ.

Хамтарч ажиллах