Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан Бетон зуурмагийг хүйтэн нөхцөлд авахдаа дараах заавар, зөвлөмжийг анхаарна уу ‼️
- Бетон зуурмагийг хөлдүү хөрсөнд бүү цутга
- Ган арматурыг хөлдөх температурт байлгаж болохгүй
- Зуурмагт эзлэх цементийн хэмжээг нэмэгдүүлснээр бат бөх байдлыг түргэсгэнэ.
- Түргэн хугацаанд барьцалдуулахын тулд хурдасгуур хольцыг аль болох болгоомжтой, аюулгүй хэмжээгээр хэрэглэх
- Бетон зуурмаг хэт өтгөн эсвэл хэт шингэн байж болохгүй бөгөөд яг тохирсон хэмжээнд байх ёстой. Цутгамалд ус ялгарч байх үед гадаргууг яаран бүү тэгшлээрэй. Жаахан хүлээх.
- Гадаргууг цутгаж/тэгшилж дууссаны дараа нэн даруй дулаалж хучих. Бетоны өнгөн давхарга буюу өнцөг булан түргэн хөлдөх эрсдэлтэй байдаг учраас тун болгоомжтой байх.
- Дулаалсан хучлагыг сөхөж болохгүй. Учир нь бетон зуурмаг бат бөх байхад шаардлагатай дулаан алдагдаж улмаар цууралт үүсэх эрсдэлтэй.
- Дулаалгын хучлагыг ойролцоогоор 7 өдөр байлгах хэрэгтэй.
- Бэхжүүлэгч шаардлагатай нөхцөлд бетон зуурмаг бүрэн хатсаны дараа дээгүүр нь цутгаж болно. Зуурмагийн температур нь 10 градусаас (50F) дээш байх ёстой