Бидний тухай

Танилцуулга

Эвт чулуу ХХК нь 2006 онд барилгын материал үйлдвэрлэл тэр дундаа 100-550 маркийн бетон зуурмаг, гадна дотор хар замаска, цагаан замаска, хөөс,плита, блокны цавууны худалдаа, хэв хашмал, төмөр тулаасын түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол улсынхаа хөгжил бүтээн байгуулалт,  тэр дундаа барилгын салбарт өөрсдийн хувь нэрээ оруулсаар байна. Бид 2020 онд ISO: 9001:2015  14001:2015  45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлж  үйлдвэрлэлээ өргөжүүлсээр 200 гаруй ажлын байрыг бий болгон улсдаа 15 дахь жилдээ тогтвортой татвараа төлж нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулж яваа үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч компани юм.

 

Захирлын мэндчилгээ

Эрхэм танд “Эвт чулуу” ххк-н хамт олноос аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилж байна.

Эвийн хүчийг бэлгэдэн эрдэс чулууг эвлүүлж, элэгдэшгүй чанарыг бүтээх чин хүслээр тэмүүлэн “Эвт чулуу” компани 2006 онд үүсгэн байгуулагдсан.

Өдгөө барилгын үндсэн материал болох бетон зуурмагийн 2 үйлдвэр, барилгын хуурай хольц-ийн үйлдвэрлэл, хэв хашмал түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж харилцагчидаа орчин үеийн ая тухтай тохилог орон сууцаар хангах, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн төслүүдийн дээр хамтран ажиллаж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Бид чанар, дэвшилтэт технологи, инновациар тасралтгүй хөгжиж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хууль дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйл ажиллгааг эрхэмлэн, өөрийн тогтвортой хөгжлийг хангах, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор чанарын, байгаль орчны, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ дашрамд бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжиж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье! Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэх болно.

Гүнээ хүндэтгэсэн Эвт чулуу ХХК-ийн ерөнхий захирал Г. Баяржаргал.

Чанарын бодлого

Чанар

  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэнэ.
  • Үл тохирлыг тогтмол хянаж тухай бүрт залруулах арга хэмжээ авч ажиллана.
  • Ерөнхий үйл ажиллагаанд тасралтгүй сайжруулалтыг хийнэ.

Байгаль орчин

  • Байгаль орчны хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.
  • Байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх, бууруулах боломжит бүх арга хэмжээг авна.
  • Ажилтнуудадаа байгаль орчны мэдлэг, энэ талаар хүлээсэн үүргийн ойлголтыг сайжруулах талаарх зөвлөмж сануулгыг байнга өгөх, өдөр тутмын үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа хэрэгжүүлэх дадлыг суулгана.
  • Байгаль орчны үйл ажиллагаагаа байнга сайжруулж, үр дүнг тогтмол хянаж ажиллана.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

  • ХЭМАБ-н хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.
  • Ажлын байрны аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах, хяналт тогтоох тогтолцоог бий болгож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн аюулгүй ажиллагааны зөв зан үйл, хандлага, төлөвшлийг сургалт, сурталчилгаа, удирдлагын манлайллаар бий болгоно.
  • Компанийн ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн ХАБЭА-н зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжид үндэслэн байнгын сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.
  • ХЭМАБ-н үйл ажиллагаагаа байнга сайжруулж, үр дүнг тогтмол хянаж ажиллана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид 2013 оноос Хятадын Zoomlion брендийн бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж барилгын үндсэн түүхий эд болох бетон зуурмагийг үйлдвэрлэн хэрэглэгчдын найдвартай түнш болон ажиллаж байна .

2019 онд хоёр дэх үйлдвэрийг ашиглалтанд оруулж хүчин чадлаа нэмэгдүүлэн БМ100 – БМ400 хүртэлх маркийн бетон зуумрагийг хоногт 1200-1800м3 үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Мөн “Эвт чулуу”ххк 2014 оноос барилгын хуурай хольц үйлдвэрлэн барилгын салбарын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрийн хувь нэмэрийг оруулж MNS – 6424:2013 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Historical timeline

  1. Establishment of Evt Chuluu LLC in the field of building materials production.

  2. Opening of the block factory.

  3. Commencement of block production from the recycling of construction waste.

  4. Expansion of activities into the field of building formwork sales and rental.

  5. Inauguration of Evt Chuluu concrete batching plant.

  6. Initiation of production for dry mixes in construction, including white wash, exterior and interior black wash, tile adhesive, block adhesive, and foam adhesive.

  7. Successful and accident-free delivery of concrete to the highly complex area of the Dari Ekh tourist complex.

  8. Participation in the World Concrete exhibition and seminar held in Las Vegas, USA.

  9. Commissioning of the 2nd plant, leading to a capacity increase with the addition of two units for the production of 120m3 concrete per hour.

  10. Introduction of ISO:9001, 14001, 45001 international standards. Continued contribution to the country's development with a twofold increase in concrete production compared to previous years.

  11. Planned opening of a mountain mine 2 km away from the factory. Celebration of the company's 15th anniversary.